Бүртгэлтэй ажилгүйчүүдийн дийлэнх дээд боловсролтой

2014 оны 12 сарын 03

Завхан аймагт 1298 хүн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэгдсэн байна. Өнгөрсөн 11-р сарын байдлаар  788 хүн хөдөлмөрийн хэлтсээр зуучлуулан ажилд орсон байна. 

Харин шинээр 408 ажил хайгч бүртгэгдсэний 231 эмэгтэй байна.  Бүртгэлтэй ажил хайгч иргэдийг  боловсролын түвшингээр авч үзвэл  бүрэн дунд боловсролтой 520, дипломын болон бакалаврын дээд боловсролтой 256,  магистр доктор-7 хүн байна. Харин огт боловсролгүй 18 иргэн бүртгэгджээ.  Харин насны ангиллаар хамгийн их нь 25-34 насны 395 иргэн, 60 дээш насны таван иргэн бүртгэлтэй байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД