Францын эмч нар Ховд аймагт 60 хүнд үзлэг хийж, 6 хүнд хагалгаа хийв

2014 оны 12 сарын 03

Саяхан Францын эмч нар Ховд аймагт ирж, түлэнхийн мэс заслын үзлэг 60 хүнд үзлэг хийж, 6 хүнд хагалгаа хийв.

Ховд аймгийн БОЭТөв /Бүсийн оношлогоо эмчилгээний төв/ Дэлхийн эмч нарын нийгэмлэг болон гадаад улс орнуудтай гэрээтэй ажилладаг. Энэ гэрээний дагуу манай аймагт өнгөрч буй онд Америкийн  эмч нар 532 хүн үзэж, 145 хүнд хагалгаа хийсэн байна. Мөн Автсралийн  дурангийн эмч нар эмэгтэйчүүдэд үзлэг хийсэн байна.

Гадаад орны туршлагатай эмч нар алслагдсан нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ манай эмч нар тэднээс суралцах боломж бас нээгдэж байна. Алслагдсан нутагт амьдардаг, хот хүрээ явж эмчлүүлэх эдийн засгийн боломжгүй олон хүн гадаад эмч нарын тусламжаар хүнд өвчнөөс ангижирч байгааг үйлчлүүлэгчид ярьж байна.