120 иргэнийг түр болон байнгын ажлын байраар хангалаа

2014 оны 12 сарын 03

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, улсын төсөв, орон нутгийн хөгжлийн болон жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, сум хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сангуудын хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд 1856 ажлын байр шинээр бий болсны 1542 буюу 77.1 хувь нь тогтмол ажлын байртай болжээ.

40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж Цэцэрлэг, Цэнхэр, Тариат, Хангай, Хайрхан сумын 13 бүлгийн 41 иргэнийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх, эрүүл, осол гэмтлээс сэргийлэх чиглэлээр ажиллуулж 7560.0 мян.төгрөгийн урамшууллыг олгов.
Мэргэжлийн өндөр ур чадвартай ахмадын 26 бүлэгтэй гэрээ байгуулан 601 иргэнд боловсрол хүнс эрүүл мэнд эрх зүй эдийн засаг барилгын чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх замаар ажлын байраар хангаж 13.6 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүллээ.
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт ажил олгогчийн захиалгаар 200 иргэнийг барилга зам газар тариалан хүнс гар утас цахилгаан хэрэгслийн засвар зэрэг 20 гаруй мэргэжлээр сурган 120 иргэнийг түр болон байнгын ажлын байраар хангаад байна.
Малчин хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 185  иргэн, аж ахуй нэгжид 784.0 сая төгрөгийн зээл олгосноор 695 түр болон байнгын ажлын байр бий болгосон аж.