“Залуучууд ба бодлогын асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2014 оны 12 сарын 03

Ховд аймгийн Залуучуудын холбоо, аймгийн ЗДТГазар, Залуучуудын хөгжлийн төв хамтран  саяхан “Залуучууд ба бодлогын асуудал” сэдэвт илтгэл хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэг аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд болж аймаг, сум, албан байгууллага, төрийн бус байгууллагад ажилладаг нийт 180 залуус оролцлоо.

Хэлэлцүүлэг “Залуучууд ба хөдөлмөр эрхлэлт”,”Залуучууд ба оролцоо”, ”Залуучууд ба боловсрол”, ”Залуучууд ба эрүүл мэнд”, ”Залуучууд ба хөгжлийн бэрхшээл”, ”Залуучууд ба гэр бүл” зэрэг зургаан салбар хэлэлцүүлэг болов.
Эдгээр сэдвээр залуучууд санал бодлоо илэрхийлж төрд залуучуудын талаар баримтлах бодлогыг тусгуулах, цаашид залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдүүлэх, алслагдсан нутагт амьдардаг залуус нийгмийн болон амьдрах орчин нөхцөлд илүү анхаарч өгөхийг  шат шатны түвшинд уламжлан, шийдүүлэх асуудлыг хөндлөө.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД