Мөнгөн хадгаламж 14,7 хувь өсчээ

2014 оны 12 сарын 03

Булган аймагт үйл ажиллагаа эрхэлдэг арилжааны банкнуудад дахь мөнгөн хадгаламжийн үлдэгдэл урьд оны мөн үеийнхээс 14,7 хувь өсч 24,8 тэрбум төгрөгт хүрээд байна.

   Хадгаламжийн  нийт үлдэгдлийн 81,5 хувийг хугацаатай хадгаламж эзэлж байгаа нь иргэд хэрэгцээнээс илүү гарах мөнгөө нөөцлөн урт хугацаагаар хадгалуулж арвижуулахыг эрхэмлэдэг болсныг харууллаа. Банкууд иргэдийн мөнгөн хадгаламжийн хүүд 2,3 тэрбум, харилцах дансны үлдэгдлийн хүүд 75,8 сая төгрөг төлж тэдэнд санхүүийн нөөцөө арвижуулах боломж олгосон байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД