Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгааг мэдээллэв

2014 оны 12 сарын 03

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан орон нутагт өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаар ҮХАА-н дэд сайд Ц.Туваан мэдээлэл хийв.

Энэ жил улсын хэмжээнд нийт 142.5 мянган малчин өрхөд 49.5 сая мал өвөлжих төлөвтэй байгаа аж. Энэ сарын 07-нд орон даяар мал тооллогын ажил явагдаж эхлэх бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын дундуур нийт малын тоо, толгой гарах юм байна.

Өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 76.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 23.5 хувь нь хүрэлцээ муутай байгаа аж. Тиймээс өвөлжилт хүндэрч болзошгүй орон нутгуудаас 17.9 мянган өрхийн 6.6 сая мал отрын бүс нутагт өвөлжих гэрээ хийжээ.

Мөн хадлан бэлтгэлд 1.2 сая тонн өвс, 22.7 мянган тонн сүрэл, 39.2 мянган тонн ногоон тэжээл, 29.6 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 37.4 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ. Аймаг, сумын аюулгүйн нөөцөд 28.4 мянган тонн өвс хураажээ. Ингэснээр улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 90 хувьтай байна гэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД