Дэлхийн улс орнуудын авлигын түвшний судалгаа гарлаа

2014 оны 12 сарын 03

Дэлхийн 100 гаруй оронд салбартай олон улсын "Транспэрэнси интернэшнл" байгууллагаас жил бүр дэлхийн улс орнуудын авлигын түвшний судалгааг хийдэг.

Авлигын төсөөллийн индексийн судалгааны дүнг жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдөр дэлхийн улс орнуудад нэгэн цагт ил болгодог. Тэгвэл олон улсын "Транспэрэнси интернэшнл" байгууллагын монгол дахь салбар "Транспэрэнси интернэшнл-Монгол" байгууллагаас өнөөдөр судалгааны дүнг танилцууллаа.

Манай улс Дэлхийн 183 орноос дугаар байрт жагссан байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс гурван байраар урагшилсан үзүүлэлт аж. Манай улс өнгөрсөн жил 83 дугаарт, 2012 онд 94 дүгээрт, 2011 онд 120 дугаарт жагсаж байжээ. Энэ жилийн судалгааг тэргүүлсэн буюу авлигагүй улсаар Дани, Шинэ-Зеланд, Швед гурав эхний байруудад жагссан бол хамгийн сүүлд Сомал улс түүний дээр Бүгд найрамдах ардчилсан Солонгос улс, Афганистан зэрэг орнууд бичигджээ.