Ам долларын ханш буурав

2014 оны 12 сарын 03

Өнөөдрийн байдлаар ам доллар 1877 төгрөгийн ханштай буюу 10 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна.

Тодруулбал, Өнгөрсөн 8 дугаар сард ам.долларын ханш 1905 төгрөгөөс уруудаж, 1864 төгрөгтэй тэнцэж байсан.  Энэ нь долларын ханш  гурван хоногийн дотор 30 төгрөгөөр буурсан үзүүлэлт төдийгүй хамгийн их өссөн үзүүлэлт байсан юм. Сүүлийн саруудад ам.долларын ханш өссөн шалтгааныг гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, нүүрсний экспортын үнэ хямдарсантай холбон тайлбарлаж буй. Ямартай ч өнөөдрийн байдлаар ам.доллар худалдан авах 1865-1874 төгрөг, зарах нь 1877-1897 төгрөгийн хооронд байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД