Facebook компани шинэ вэбсайт нууцаар бүтээж байна

2014 оны 12 сарын 03

Facebook компани Google, Майкрософт, linkedin-тэй өрсөлдөх шинэ вэбсайт нууцаар бүтээж байгааг “Файнансиал Таймс” сэтгүүл 17-нд мэдээллээ.

Тус мэдээнд Facebook нь түншүүдтэйгээ ярилцахын зэрэгцээ, танил талын сүлжээг холбож өгөх функцтай (Facebook at Work) гэсэн нэртэй шинэ сайт бүтээж байгааг мэдээлжээ.

Хэрэв тийм бол (Facebook at Work) нь Google-ийн Drive, Майкрософтын Office, linkedin-тэй өрсөлдөж таарах юм. Facebook-ийн шинэ сайт нь хуучин фэйсбүүктэй их адилхан харагдах боловч хэрэглэгчдийн амралтын зураг, улстөрийн бухимдал, хөгжилтэй бичлэг зэрэг хувийн сонирхолд чиглэсэн мэдээллүүдийг ажил мэргэжлийн аккуантаас тусад нь хадгалах боломжтой гэнэ. Энэ сайтыг Фэйсбүүкийн ажилчид эртнээс ашиглаж ирсэн ба бусад компаниудад түгээх талаар хэлэлцэгдэж ирсэн байна.

Энэхүү төсөл нь өнгөрсөн жилээс тууштай хөгжүүлэлтэнд орсон ба одоогоор албан ёсны нээлтээ хийхийн тулд хэд хэдэн компанид туршиж байгаа гэнэ.

(Facebook at Work) нээлтээ хийвэл одоогоор сард 90 сая хүн ашигладаг мэргэжлийн сүлжээ сайт болох linkedin-ий зах зээлийн нэг хэсгээс булаах нь дамжиггүй. Бизнесийн хүний нөөцийн сүлжээний зах зээлийг linkedin бараг эзэлж монополь байр суурьтай байгаа гэхэд болно.

Тэгвэл (Facebook at Work) нь linkedin-ээс гадна Гүүглийн Drive, Майкрософт-ийн Outlook, Office-той өрсөлдөх төлөвтэй байна.  Одоогоор Facebook нь (Facebook at Work) гэсэн төсөл хөгжүүлээгүй гэж эрс үгүйсгэж байгаа юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД