Украйнд гал зогсоож, хүнд техникүүдийг гаргаж эхлэнэ

2014 оны 12 сарын 03

Энэ сарын 5-наас Украйнд гал зогсоож, 6-наас хүнд техникүүдийг гаргаж эхлэхээр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ ажиглагчдийн тайланд тусгажээ.

Украины цэргийнхэн болон өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Луганск Ард Улсын /БНЛАУ/ төлөөлөгчид ийнхүү тохиролцсон байна. Ажиглагчдын мэдээлснээр, Хяналт, зохицуулалтын хамтарсан төвийн ажлын хүрээнд зөвшилцсөний үндсэн дээр талууд ийм шийдвэр гаргажээ.  

Хоёрдугаар сард болсон төрийн эргэлтэд дургүйцсэн Украины зүүн нутгийн оршин суугчдын эсрэг Киевийн эрх баригчид дөрөвдүгээр сараас эхлэн хүчний ажиллагаа явуулж байгаа юм. НҮБ-аас хамгийн сүүлд мэдээлснээр, мөргөлдөөний улмаас 4300 энгийн иргэн амиа алдаж, 10 мянга орчим хүн шархаджээ. Талууд Беларусийн нийслэл Минск хотод есдүгээр сарын 5-наас түр эвлэрэхийг Орос болон ЕАБХАБ-ын зуучлалтайгаар зөвшөөрсөн билээ.