Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр

2014 оны 12 сарын 03

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас уг өдрийг "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр" болгон жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

НҮБ-аас гишүүн орнуудынхаа хүрээнд тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил “Тогтвортой хөгжил-Технологийн оролцоо” уриаг дэвшүүлсэн бөгөөд анай улсын хувьд энэ өдөрт зориулан олон арга хэмжээ зохион байгуулах аж.

Тухайлбал сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дугаар тусгай сургуулийг төгсөгч, уран бүтээлч, зураач болон авьяаслаг сурагчдын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр 15:00 цагт ХААН Банкны “Улаан гэр” Арт Галерейд нээгдэх юм. Түүнчлэн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын асуудлаар төрөөс баримталж буй бодлого хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх аж. Монгол Улсын хэмжээнд нийт 96 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг аж. Тэдний 10 869 нь 0-18 насны хүүхэд юм байна.