Энхийг сахиулагчдыг шагнав

2014 оны 12 сарын 03

Афганистан улсын Херат муж дахь Агаарын цэргийн хүчний Шинданд баазын аюулгүй байдлыг хангаж, үүргээ биелүүлээд ирсэн Зэвсэгт хүчний X ээлж, Нисдэг тэрэг, техник засвар үйлчилгээний сургалтын бүлгийн VIII ээлжийн цэргийн багуудын бие бүрэлдэхүүн төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа Батлан хамгаалах яамнаа боллоо.

Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг болон Батлан хамгаалахын сайдын тушаалаар олгосон төрийн дээд одон медалиудыг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны ХШҮДАГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, бригадын генерал Г.Энхбаатар нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд гардуулан өгсөн юм.

  • Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн багийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярт “Цэргийн гавьяаны одон”
  • Хошууч Л.Цэрэгбаярт “Цэргийн хүндэт медаль”
  • “Энхийн төлөө” медалиар дэслэгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Баяржаргал, дэд ахлагч С.Отгонтөгс нарын 48 цэргийн алба хаагчийг
  • “Афганистанд энхийн төлөө“ хүндэт тэмдгээр дэслэгч Д.Олонхүү, ахлагч Э.Батсайхан, Я.Цогтсайхан нарын 38 цэргийн алба хаагчийг
  •  “Афганистанд энхийн төлөө-2“ хүндэт тэмдгээр сургагч ахлагч Б.Осор, ахлах ахлагч Э.Төрмөнх, ахлагч О.Нямаа нарын 49 цэргийн алба хаагчийг  тус тус шагналаа.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД