Завхан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал боллоо

2014 оны 12 сарын 02

Завхан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болж  “Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх, хөрөнгө актлах тухай”, “Паркийн нутаг дэвсгэр, байршил тогтоолгох тухай”, “Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хувь хэмжээг тогтоох тухай” зэрэг 11 асуудлыг хэлэлцэн 9 тогтоол гаргаж холбогдох албан байгууллага, албан тушаалтанд хүргүүлж биелэлтийг тооцон ажиллаж байна.

Мөн аймгийн ИТХ, тэргүүлэгчдийн нэр дээр сум, байгууллага аж ахуйн нэгж, иргэдээс 379 албан бичиг, санал хүсэлт, өргөдөл гомдол ирсний 118 нь мэдээ, тайлан зөвлөмж, санал хүсэлт 103, албан тоот 149, өргөдөл гомдол 9 ирснийг 249-ийг шийдвэрлэн хариуг барагдуулж, 12 албан тоот хэрэгжих хугацаа болоогүй байна. Энэ сарын 4-ны өдөр Завхан аймгийн 2015 оны төсөв батлах хурал болох гэж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД