Нийтийн ахуй үйлчилгээ сэргэж байна

2014 оны 12 сарын 02

 Дорноговь аймгийн Сайншанд, Айраг зэрэг суманд нийтийн ахуй үйлчилгээний барилга шинээр баригдаж байна.

 Нутгийн  залууст ажлын байрыг хямд үнээр түрээсэлж хүний наад захын хэрэглээ  болсон үсчин гоо сайхны үйлчилгээ тогтмол явуулдаг болоод багагүй хугацаа өнгөрч буй. Арванхоёрдугаар сард Дэлгэрэх, Мандах, Сайншанд, Сайхандулаан, Замын-Үүд, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг, Эрдэнэ суманд Хөдөлмөрийн яамнаас ахуй үйлчилгээг дэмжих зорилгоор гэрэл зураг, компьютерийн үйлчилгээ, хувцас захиалга, засвар, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гар утас засвар, гутал захиалга, засвар, үсчин, гоо сайхан, түлхүүр хувилах, дархны багаж, модон эдлэлийн мужааны багаж хэрэгсэл  тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг зарлаад байгаа юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД