Нүүрсээр бүтээсэн аварга морины дүрс

2014 оны 12 сарын 02

Их Британийн Уэльст Кайрфиллигийн ойролцоо морины дүрс бүхий аварга том уран дүрс бий. 60 мянган тонн нүүрсээр бүтээсэн “Султан” нэртэй энэ дүрс 200 орчим метр урттай гэнэ.

Энэ дүрс баримлыг британид XIX-XX  зууны үед гүний уурхайд газар доор нүүрсний вагон чирдэг байсан морьдын дурсгалд зориулан нүүрсний уурхайн ажилчид бүтээжээ.
Хүний сайн нөхөр энэ адгууснууд нүүрс олборлох ажилд эцсээ хүртэл зүтгэж, зөвхөн баяраар л газар дээр гардаг байжээ.
Адуу 20 орчим насалдаг байхад уурхайн ийм морьд сайндаа л гурав насалдаг байсан гэнэ.
Морьдыг газар доорхи уурхайд ашигладаг болсноор ийм нөхцөлд ажилладаг уурхайчдын өвчлөл, нас барах нь багассан гэж үздэг.
Ийм ч учраас газрын доор хүмүүсийн өмнөөс ажиллаж, зүтгэж  байсан ийм морьдын дурсгалд зориулж уурхайчид энэ хөшөө-баримлыг бүтээсэн нь энэ юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.235.2 goyo yumaa mongold iim neg gazar hiimeer yum baganuurt yumuu shiveegiin ovoolgoor