Либери улсад Эбола вирустэй тэмцэхэд зориулан оношлогооны төв байгуулав

2014 оны 12 сарын 02

Хятадын Засгийн газар, Либери улсад  Эбола вирустэй тэмцэхэд зориулан оношлогооны  төв  байгуулж өгөв.

Энэ сарын 27 ны өдөр Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч  Хуа Чүнь Ин,  Хятадын Засгийн газраас  Либери улсад  эбола вирустэй тэмцэхэд зориулан оношлогооны   төв  байгуулан  Либерийн нийслэл Монровиад хүлээлгэн өгснийг мэдээллээ.2014 оны 10 дугаар сарын 24 ны өдөр  БНХАУ-ын дарга Си ЗиньПин   Баруун Африк дахь эбола вирусын тархалттай тэмцэх 4 дэх удаагийн тусламжийН хөтөлбөрөө зарлахдаа оношлогооны төв байгуулахаа амласан. Үүнээс нэг сарын дараа  гэхэд Хятадын тал, ХАЧА –с бүрдсэн  163 хүнтэй   эмчилгээний  багийг Либерид  илгээн, оношлогооны төв байгуулан хүлээлгэн өгөв.Нэг сарын хугацаанд 100 хүний ортой  орчин үеийн халдварын эмнэлэг  байгуулах төслийг хэрэгжүүлсэн нь Хятад  хурд, стандарт ,оюун юм.  Энэ  нь Хятад Африкийн хагас зуун жилийн    уламжлалт найрамдлын бодит тусгал бөгөөд  үнэнч, бодитой,нөхөрсөг,  бодлогоос төрсөн  зам мөр юм  гэлээ.
Либерийн  Ерөнхийлөгч Жоннсон Серлиф нээлтийн ажиллагаанд  оролцон   Хятадын тусламжид талархаж байгаагаа илэрхийлэн  энэхүү оношлогооны төв  нь  Хятад, Либерийн найрамдлын гэрч юм гэлээ.
 Одоогоор олон улсын хамтын нийгэмлэгийн  Эболагийн эсрэг  тэмцэл  үргэлжилж буй бөгөөд  Хятадын тал  олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран тусламжийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг  хүсч, Африкийн улс орон, ард түмэнд эбола вирустэй тэмцэхэд нь зориулж  боломжийн хүрээнд чадах  бүхнээ хийх болно гэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД