”Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг боловсронгуй болгох,чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна

2014 оны 12 сарын 02

ШШГЕГ Олон улсын Эрх зүй хөгжлийн байгууллага хамтран Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй  "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг боловсронгуй болгох,чадавхийг бэхжүүлэх" төслийг хоёр үе шаттай хоёр жилийн хугацаатай гүйцэтгэж байна.

Энэ төслийн эхний шат буюу Сургагч багш бэлтгэх сургалтыг Монголын банкнуудын холбооны сургалтын танхимд 1-7-ны хооронд зохион байгуулж байна. Сургалтад 12 шийдвэр гүйцэтгэгч оролцон хууль эрх зүйн олон талын судалгаа, хичээлд хамрагдаж эхэллээ. Сургалтад хамарсан эдгээр хүн  сургагч багш болоод 2015 оноос эхлэн шавь нараа бэлтгэнэ. Тухайлбал, ирэх онд багтаан 200 гаруй шийдвэр гүйцэтгэгчдэд сургалт явуулах юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД