АНУ-ын Хан академийн онлайн хичээлийг монгол хэлнээ орчуулав

2014 оны 12 сарын 02

БШУЯ-ны санаачлагаар Нээлттэй мэдлэг боловсролын сан дэлхий даяар хүрдэг, онлайн, нээлттэй сургалтыг үнэ төлбөргүйгээр хэрэглэх боломж бүхий АНУ-ын Хан академийн математик, дэлхийн түүх, биологийн видео хичээлүүдийг мэргэжлийн багш нарын баг монгол хэлнээ орчууллаа.  

Ерөнхий боловсролын математик, байгалийн ухаан, хими, биологи, эрүүл мэнд, мэдээллийн технологи, хүмүүнлэг, түүх болон SAT, GMAT шалгалтанд бэлтгэх сургалтын сэдвийг хамарсан 6000 орчим видео хичээлээс 2014-2015 оны хичээлийн жилд математик, түүх, биологийн 500 хичээлийг монгол хэлээр орчуулан багш, сурагчид, бие даан суралцагчдад үнэ төлбөргүйгээр хүргэх юм. 

Энэхүү онлайн, нээлттэй сургалт нь видео хичээлээс бүрдсэн мэдээллийн сан төдий зүйл биш сургалтын агуулга, арга зүй, үнэлгээг бүхэлд нь хамарсан сургалтын бүрэн систем тул монгол хэлээр бүрэн болгох ажил цаашид үргэлжлэх аж.  

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.170.84.190 mn.khanacademy.org дээр байгаа
202.179.20.139 mongol hel deer orchuulsan hicheel alga daa barimtaa sain shalgaad oruulj bai l daa
202.179.20.139 mn.khanacademy.org дээр байгаа
  • 2014 оны 12 сарын 02