“Токиогийн Их дуулга” тэмцээнд манай тамирчид оролцоно

2014 оны 12 сарын 02

Олон улсын жүдо бөхийн холбооны 2014 оны хуваарьт багтсан “Токиогийн Их дуулга”  тэмцээн энэ сарын 5-7-нд Токио хотноо болох юм..

Тодруулбал, энэ жилийн хамгийн сүүлийн гэгдэх уг тэмцээнд дэлхийн 72 орны баг тамирчид оролцож ур чадвараа сорино. Харин манай улсаас Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар, Г.Болдбаатар, С.Ням-Очир, Д.Төмөрхүлэг нарын шилдэг жүдочид манлайлсан 20 тамирчны бүрэлдэхүүнтэй баг оролцохоор мэдүүлгээ өгчээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД