Хятадын хөрөнгө оруулалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв барина

2014 оны 12 сарын 02

 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын иж бүрэн зураг зохиох,  тоног төхөөрөмж нийлүүлэх судалгааны багийн ахлагч, IPPR олон улсын инженерийн компанийн төлөөлөгч Шен Ган нар барилгын зураг төсөл боловсруулах гэрээнд гарын үсэг зурлаа. 

 Энэхүү хөгжлийн  төв  ашиглалтад орсоноор зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийгүй тэдэнтэй ажилладаг багш, сурган хүмүүжүүлэгч, гэр бүлийн гишүүд,  хамт олон, хамтран ажилладаг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл ч үйлчүүлэх боломж нээлттэй байх юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах эмчилгээ хийдэг, сурган хүмүүжүүлэгч, боловсон хүчин бэлтгэх бүх төрлийн сургалтыг тус төвд зохион байгуулахаар төлөвлөж байна.