“Хүүхдийг цахим орчинд хамгаалах” тухай уриалгыг олон нийтэд хүргэлээ

2014 оны 12 сарын 01

Харилцаа холбооны зохицуулах хороо нь үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж зөвлөгөө өгч, өөрийн цахим хуудаст хэрэглэгчийн булан нэртэй цэс үүсгэн “Хүүхдийг цахим орчинд хамгаалах” тухай уриалгыг орчуулан нийтэлж, олон нийтэд түгээж байна.

Энэхүү уриалга, санаачилгыг илүү өргөжүүлэн www.cybersafety.mn цахим хуудсыг тусгайлан үүсгэн хөгжүүлж эхэллээ. Уг хуудсаар дамжуулан хүүхэд багачууд, өсвөр насныхан, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчдэд цахим орчны аюулгүй байдал, цахим тоглоом, интернэтийн зүй зохистой хэрэглээний тухай энгийн ойлгомжтой мэдээ, мэдээллийг түгээх юм. Тус  цахим хуудсанд байршуулсан мэдээ, мэдээлэл, олон улсын байгууллагаас гаргасан санал санаачилгуудын орчуулга, бусад орны энэ чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудын тухай туршлага солилцох мэдээллүүд болон судалгааны зарим материал нь эцэг, эхчүүдэд цахим орчны аюулгүй байдал, тэр дундаа хүүхдийг энэ орчинд хэрхэн хамгаалах талаар мэдлэгт нэмэр болно хэмээн үзэж байгаа аж. Мөн хүүхдийг цахим орчинд хамгаалах талаар иргэд, байгууллага, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч хүн бүрийн санал сэтгэгдлийг хүлээн авах юм байна.