”Аялгуу эгшиглэсэн мөрүүд” цомог гарлаа

2014 оны 12 сарын 01

МУСТА, яруу найрагч Г.Пүрэвдорж “Аялгуу эгшиглэсэн мөрүүд” нэртэй шинэ цомог гаргажээ.

Түүний цомогт “Босоо хийморьтой эр хүн”, “Айсуй зээрд”, Сувилагч бүсгүй”, “Босоо халтар”, “Таван элс”, “Ажнай”, “Сэтгэлийн чамдаа” зэрэг 15 дуу нь багтжээ.Түүний шүлгээр хийсэн дуунуудыг дуучин Л.Болдбаатар, Б.Мөнхбаяр, Б.Хангал,А.Хосбаяр, А.Оросоо, С.Ганзориг нар амилуулж, сонсогч түмэнд хүргэжээ. Г.Пүрэвдорж нь 1980-аад оноос уран бүтээлээ эхэлж, Нутгийн уул, Аяны цэнхэр майхан, Эмчийн өчил, Итгэл хүлээсэн хүмүүс, Цаг цагийн салхи, Ижий манхан өгүүллэгийн түүвэр хэвлүүлж, их, дээд сургуулийн сурах бичиг, найман гарын авлага  /хамтын бүтээл/, эрдэм шинжилгээ, 28 судалгааны өгүүлэл, нийтэд зориулан хялбаршуулсан 250 гаруй бүтээл бичиж нийтлүүлсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД