Олон түмний сэтгэлийн дэмээр А.Мөнххүслэн хүү эмчилгээнд явлаа

2014 оны 12 сарын 01

“Залуусын Давалгаа” ТББ-ын гишүүн “Залуусын мартагдашгүй намар” клубын санаачлагаар “Мөнх цохилох зүрх” сайн үйлсийн аяныг 10 дугаар сарын 22-ноос 11 дүгээр сарын 27-нд зохион байгууллаа.

 “Мөнх цохилох зүрх” аян нь дөрвөн настай, зүрхний хүнд өвчтэй А.Мөнххүслэн хүүд амьдрал бэлэглэх, эмчилгээний зардалыг олох зорилготой залуусын сайн дурын аян юм.

 Харин тус клубын залуус нэг сарын хугацаанд нийт эмчилгээний зардалын 90 хувь болох 27 сая төгрөгийг цуглуулан хүүд гардуулан өгсөн бөгөөд 11 дүгээр сарын 27-нд Энэтхэг улсруу эмчилгээнд нь гаргаж өгсөн баяртай мэдээг бидэнтэй хуваалцлаа.

А.Мөнххүслэн ээж болон эгчийн хамт амьдардаг. Түүнийг хорвоод мэндлээд удаагүй байхад нь зүрхний хүнд өвчтэй гэж оношлон, гурван сарын настай хэмээн эмч нар хэлж байсан ажээ. Харин хүү дөрвөн нас хүртлээ цовоо сэргэлэн өссөн нь хүүгийн ар гэрийнхэн болон эмч нарт итгэл өгч гадаадад эмчлүүлэх боломжийг хайсны дүнд Энэтхэг улсын Шинэ Дэли хотын Макс эмнэлэгт төгс хагалгаа хийлгэх боломжтой гэсэн  мэдээг авсан байна.

 Эмчилгээний зардлын тухайд монгол мөнгөөр 30 сая төгрөг эхний ээлжийн эмчилгээнд шаардлагатай байсан учир “Залуусын мартагдашгүй намар” фэйсбүүк дэх залуусын нэгдэл хүүд туслахаар болсон байна.

Аяны хүрээнд эмчилгээний зардал олох олон ажлыг зохион байгуулж байсан юм. Тодруулбал, хандивын хайрцаг аялуулах, байгууллага хамт олноос туслалцаа гуйх, олон нийтийн сүлжээгээр мэдээллүүдийг идэвхитэй явуулж байсан гэнэ.  

Мөн залуучуудын дунд “Түргэн болзоо”, сагсан бөмбөг, хөл бөмбөг, биллиард, ПиСи тоглоомын тэмцээн зэргийг зохион байгуулж, олсон бүх орлогоо хүүд хандивласан байна.

Сайн үйлсийн аяны хүрээнд зохион байгуулсан хамгийн том ажил бол “Мөнх цохилох Зүрх” хандивын тоглолт байсан бөгөөд энэхүү тоглолтонд урлаг соёлын одод оролцож, залуусын хийж буй ажлыг дэмжин, хүүд амьдрал бэлэглэхийн төлөө нэгэн үдшийг фэнүүдтэйгээ доргио өнгөрөөсөн байна.

“Тэнхэлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвэнгээр тусал” гэсэн сайхан үгийг бодит болгон хэрэгжүүлж чадсан “Залуусын мартагдашгүй намар” клубын хамт олонд амжилт хүсье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.234.242 Азтай хүү юмаа сайн хүн болооорой та бүхэнд сайн сайхныг хүсье
180.255.248.118 mundag. Baharhaad ogshij bn
180.149.111.90 Nyamka sain udirdagch sain zaluu shu amjilttttt, sain uils buhen delgereh boltugai
180.149.111.90 тийм ээ манай Нямка маш мундаг сайн үйлс маш олныг хийдэг үнэхээр Монголын залуусын төлөөлөл болсон залуу...
  • 2014 оны 12 сарын 01
202.131.234.242 ийм залуус олон байвал нийгэм маань ямар сайхан байх болооо
202.131.234.242 wow yvchihsan yumuuu sain hun bolooroi
202.131.234.242 явчихсан одоо эмчилгээндээ орцон бгаа
  • 2014 оны 12 сарын 01
202.131.234.242 мундаг залуус амжилт
202.131.234.242 Баярлалаа
  • 2014 оны 12 сарын 02