Жүжигчин Б.Амарсайхан “Марко Поло” киноны нээлтэд оролцоно

2014 оны 12 сарын 01

Монгол жүжигчин Холливудийн кинонд тоглож байна хэмээн нэг хэсэг шуугиан гараад байсан билээ. Харин энэ дуулианы эзэн Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан маргааш Нью-Йоркийн алдарт “Broadway” дахь “AMC Loews” театрт болох “Марко Поло” киноны албан ёсны нээлтэд оролцох гэнэ.

Тэрбээр Холливудын улаан хивснээ дэлхийн ододтой мөр зэрэгцэн алхах урилга авч, тус улсыг зорьжээ. Жүжигчин Б.Амарсайхан “Netflix”-ын бүтээсэн “Марко Поло” хэмээх түүхэн кинонд Аригбөхийн дүрийг бүтээсэн бөгөөд Холливудын кинонд тоглосон анхны монгол жүжигчин юм. Энэ түүхэн кино нь энэ сарын 12-ноос дэлхий нийтийн хүртээл болно.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД