Өнөөдөр Дох-ын эсрэг өдөр

2014 оны 12 сарын 01

Олон улсын ХДХВ/ДОХ-ын эсрэг өдөр арванхоёрдугаар сарын 1-ний өдөр буюу маргааш болно. Энэ жил “Хүний эрхийг дээдлэе” уриан дор дэлхийн өдрийг тэмдэглэж байна. Энэ өдрийг угтан Эрүүл мэндийн яам болон НҮБ-ын Хүн амын сан, Глобаль сангийн ДОХ, Сүрьеэтэй тэмцэх төсөл, Үндэсний хорооноос хэвлэлийн бага хурал зарлалаа. “Монгол улсад халдварын тоо бага мэт харагдаж байгаа ч хүн амын дийлэнх хэсгийг залуучууд эзэлсэн, ДОХ-ын тархалт өндөр хоёр улсын дунд байрладаг зэрэг нь ихээхэн эрсдэлтэй бүс нутгийн тоонд оруулж байгааг харуулж байна” гэдгийг НҮБ-ын суурин төлөөлөгч Сезин Синаноглу хэлж байна. Монгол улсад анх ХДХВ/ДОХ-ын халдварын анхны тохиолдол 1992 онд оношлогдсоноос хойш 2010 оны арвандүгээр сарын байдлаар нийт 83 хүн халдварлаж, 10 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байгаа юм. Тиймээс энэ асуудалд анхаарлаа хандуулж, олон нийтэд зөв мэдлэг, мэдээлэл олгох нь энэ өдрийн гол зорилго ажээ. ХДХВ/ДОХ-ын эсрэг өдрийг угтан сэтгүүлчдийн дунд бичлэгийн уралдаан зарласан бөгөөд 12 дугаарс сарын 8-ны өдөр шагналыг нь гардуулах юм байна. Мөн 12 дугаар сарын нэгний өдөр “Амьдралаа хайрлая” нэртэй шоу тоглолт болон ХДХВ/ДОХ-ын эсрэг гадаадын телевизүүдийн бүтээлийг өөрийн орны хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулах ажлыг зохион байгуулах аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД