Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртлээ

2014 оны 11 сарын 30

БНСУ-ын Чэжү хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн гран при тэмцээний 100 кг-ын жинд хүч үзсэн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөө Солонгосын бөх Чо Гу Хамтай барилдаж,  торгуулиар ялагдлаа.

Н.Түвшинбаяр аварга өнгөрсөн жилийн Чэжүгийн гран при тэмцээнд Украйныбөхийг ялж, түрүүлж байсан билээ.  Мөн өнөөдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд барилдсан Б.Тэмүүлэн хүрэл меадлийн төлөө Румыны бөхтэй барилдсан ч ялагдал хүлээлээ. Ийнхүү манай бөхчүүд Чэжүгийн гран при тэмцээнээс нэг мөнгө,  гурван хүрэл медаль хүртэж байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД