Улаанбаатарт 20 хэм хүйтэн байна

2014 оны 11 сарын 30

Улаанбаатар хотод үүлшинэ цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө хотын төв хэсгээр 22-24 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн ихэнх нутгаар цас орно. Салхи баруун хойноос 6-11 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгороор 23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар 19-24 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, баруун болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.

 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД