“Удирдагч эмэгтэйчүүдийн чадавх бэхжүүлэх сургалт”-ыг зохиов

2014 оны 11 сарын 27

Монголын эмэгтэйчүүдийн сангаас Баянхонгор аймгийн Төрийн болон ТББ-ын удирдагч, аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах “Удирдагч эмэгтэйчүүдийн чадавх бэхжүүлэх сургалт”-ыг зохион явуулжээ.

Сургалтад оролцогч эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа асуудал болох гэр бүлийн хүчирхийлэл, ажилгүйдэл, өрх толгойлсон эмэгтэй олширч байгаа, намчирхал, нэгдмэл биш байдал зэрэг асуудлуудыг эерэгээр шийдвэрлэх хамгийн чухал алхам бол нэгдэх явдал гэдэг дээр санал нийлж, эмэгтэйчүүдийн төлөө үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд хамтран ажиллахаар тогтсон байна.
Тэднийг хэрхэн хамтран ажиллуулах, эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжих, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцож,  Завхан аймаг болон Улаанбаатар хотын Багануур дүүргийн туршлагаас суралцжээ. Сургалтын үеэр “Стратеги төлөвлөгөө боловсруулах” сэдвээр МОНЭС-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг, “Эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрх, Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүдэд туслалцаа үзүүлэх нь” сэдвээр Багануур дүүргийн ЭТББ-дын сүлжээний зохицуулагч Ц.Цогзолмаа, Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага” сэдвээр Завхан аймгийн “Өрнөх хөгжил” сүлжээний ерөнхий зохицуулагч М.Дуламжав нар мэдээлэл хийсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД