Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-аас хандив өгөв

2014 оны 11 сарын 27

Хүндээр түлэгдэн улмаар БНХАУ-ын Цэргийн 304 дүгээр эмнэлэгт эмчлүүлж байгаа Б.Билгүүдэй хүү болон түүний ээж Булганд  Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны хамт олны зүгээс сэтгэлийн дэм үзүүлэв. 

Энэ сарын 26-нд ЭСЯ ны  төлөөлөл   Бээжин дэх  Цэргийн 304 дүгээр эмнэлгийн эмч нартай уулзаж, хүүгийн биеийн байдалд анхааран, цаашид шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй, шуурхай хийж өгөхийг хичээнгүйлэн хүслээ. Бэлгүүдэй хүү болон түүний ээж Булганыг Бээжин хотод  эмчилгээ хийлгэх үйл явцад   сэтгэл харамгүй  тусалж дэмжин, хандивын аяныг зохион байгуулсан   Хятадад суралцагч  Монгол оюутны холбоод, Бээжингийн Олон улсын радиод ажиллаж буй Монгол мэргэжилтнүүд болон БНХАУ-д ажиллаж амьдарч буй нийт  Монголчууддаа  ЭСЯ-ны зүгээс гүн талархлаа илэрхийлсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД