Хөвсгөл аймгийн зарим нутгаар бэлчээрийн даац хэтэрсэн судалгаа гарчээ

2014 оны 11 сарын 26

Хөвсгөл аймагт хур бороо элбэг дэлгэр сайхан зун болж нутгийн 80 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой буюу тодорхой тооны мал гаднаас отроор орох бэлчээрийн нөөцтэй байна.

Харин нутгийн 20 гаруй хувьд гандуу байсантай холбогдуулан өөрийн сумын нутагт мал өвөлжих боломж хомс байгаа тул өөр нутагт отор нүүдэл хийх нэмэгдэл тэжээл бэлтгэх зэргээр мал өвөлжилт хаваржилтын ажлыг эртнээс анхаарах шаардлагатай байна.

Малын тооноос шалтгаалан бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн сумдын судалгааг гаргасан байна. Тухайлбал Ханх сумын Турт баг, Цагаан-Уул сумын Өвгөд, Түнэл сумын Алтгана, Төмөрбулаг сумын Тээл, Жаргалант баг, Рашаант сумын Хялганат баг, Эрдэнэбулган, Баянзүрх, Их-Уул сумдын сумын төвийн багуудын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн судалгаа гарчээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД