”Хорго-2014” нэртэй ахмадад зориулсан аян хийлээ

2014 оны 11 сарын 26

Архангай аймгийн Тариат суманд хангайн бүсийн Ихтамир, Чулуут, Өндөр-Улаан, Тариат, Цахир, Хангай сумын мянгат малчин ахмад залуу үеийнхэн чууллаа.

Аймгийн ахмадын чөлөөт холбооноос санаачлан зохион байгуулсан "Хорго-2014" нэртэй уг арга хэмжээнд ахмадын байгууллагын шинэчлэл сэдвээр 20 гаруй илтгэл хэлэлцэж, ЭМГ, НХҮГ, хөдөлмөрийн хамтын өөрсдийн ажлын чиглэлээр мэдээлэл хийв. Сумдын малчид мал маллах арга ухаан баялаг туршлагаа хуваалцан, өдгөө малыг хайрлах сэтгэл дутаж мотоциклоор хөөж байгааг шүүмжилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг дэмжин мориор малаа хариулахаа илэрхийлцгээлээ. Ихтамир сумын ЗДТГ-ын мал зүйч Дашзэвэг сум хөгжүүлэх сангийнхаа дэмжлэгтэйгээр үхрийн махан борц үйлдвэрлэж байгаа үүнийгээ брэнд болгохоо мэдэгдлээ. Тус зөвлөлгөөнөөс бэлчээрийг ургамлын ургах үе шатанд тохируулан хуваарьтай ашиглах, хадлангийн талбайг тордож арчлах өндөр ургац авах технологийг боловсронгуй болгож нэвтрүүлэх, сарлаг ховор мал брэнд гаргах, эрдэм шинжилгээний байгууллага малчин хоёрын хөдөлмөрийн хоршилтыг өрнүүлэх, өндөр уулын бүсэд ахмадын сувилал үйлчилгээний газар ажиллуулах зэрэг есөн зүйлийн зөвлөмжийг гаргав. Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү чуулга уулзалтаар урлаг спорт бүтээлийн өгөөж арвин арга хэмжээг зохион байгууллаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД