“Малчин фермер” бүсчилсэн сургалт болно

2014 оны 11 сарын 26

Баянхонгор аймгийн бүх сумдын малчдын хамрагдаж буй “Малчин фермер” бүсчилсэн сургалт энэ сарын 16-27 ны өдрүүдэд Баянхонгор хот, Шаргалжуут рашаан сувилал дээр болж байна.

Сургалтыг аймгийн ЗДТГ, ҮХААГазар, Хөдөлмөрийн хэлтэс, Магадлан итгэмжлэгдсэн МСҮТөв зохион байгуулж байгаа аж.  Тус арга хэмжээнд бүх сумдын Засаг дарга, Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга нар болон 880 малчин, 80 жолооч нийлсэн 1000 хүн хамрагдаж байна.
Дөрвөн ээлжээр зохион байгуулагдаж буй сургалтад Гурванбулаг, Заг, Жаргалант, Галуут, Эрдэнэцогт, Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Баянхонгор, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан, Баян-Овоо сумд хамрагдаад байгаа бол энэ сарын 25-27-ны өдрүүдэд Жинст, Богд, Баянлиг, Баянговь, Өлзийт сумд хамрагдаж байна.
Малчид сургалт семинар болон урлаг соёлын арга хэмжээнд хамрагдахаас гадна аймгийн төвийн бүтээн байгуулалтуудтай танилцаж, амарч сувилуулсандаа сэтгэл хангалуун байгаагаа ярьж байв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД