”Касабланка” кинонд гардаг төгөлдөр хуурыг худалдана

2014 оны 11 сарын 26

1942 онд дэлгэцнээ гарсан, Америкийн алдартай "Касабланка" кинонд гардаг төгөлдөр хуурыг тус улсын Нью-Йорк хотноо дуудлага худалдааны “Bonhams” ордонд даваа гарагт болсон дуудлага худалдааны үеэр 2,9 сая доллароор худалджээ.

Касабланкагийн шөнийн клубын тайзан дээр киноны гол дүр Ильза /жүжигчин Ингрид Бергманы тоглосон/ төгөлдөр хуурын ард сууж буй  Сэмээс /жүжигчин Дули Уилсон тоглосон/ өөрт нь "As Time Goes By" дууг тоглож өгөхийг хүсдэг. Үүний дараа шөнийн клубт Ильзагийн дурлалт залуу Рик /жүжигчин Хамфри Богарт тоглосон/ орж ирдэг билээ.

Үүнээс гадна, киноны эхэнд Рик чухам энэ төгөлдөр хуурын таган доор зорчих баримт бичгээ нуудаг. Эдгээр цаасыг ч мөн үнэ хаялцуулсан бөгөөд 100 мянга гаруй доллароор худалджээ.

Төгөлдөр хуурыг Лос-Анжелес хотын шүдний эмч Гари Милан дуудлага худалдаанд тавьжээ. Тэрбээр уг төгөлдөр хуурыг 1980-аад оны үед худалдан авсан байна.

Төгөлдөр хуурын шинэ эзний нэрийг нууцалжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД