2014 оны 11 сарын 26
НИТХ-ын Тэргүүлэгчид төсвийн төслийг НИТХ-аар хоёр удаагийн хэлэлцүүлгээр хэлэлцэхээр тогтож энэ сарын 27-ны өдөр эхний хэлэлцүүлгийг хийх шийдвэр гаргав. Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн 2015 оны төсвийн төсөлтэй хамтатган нийслэлийн 2014 оны зорилтын хэрэгжилт, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилт, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах асуудлыг хэлэлцэх аж.