Алтанбулаг-Хиагтын боомтоор орж гардаг зорчигчдын тоо эрс нэмэгджээ

2014 оны 11 сарын 25

Энэ сарын 14-нөөс Орос-Монгол хоёр улс хиргэдээ харилцан визгүй зорчуулдаг болсноор Алтанбулаг-Хиагтын боомтоор орж гардаг зорчигчдын тоо эрс нэмэгджээ.
Дөнгөж визгүй болсон эхний үед өдөрт 400 хүн, 100 орчим тээврийн хэрэгсэл явж байсан бол өнгөрсөн долоо хоногт нийт зорчигчийн тоо 30 хувь нэмэгдсэн байна. Одоо өдөрт 1400-1500 хүн, 400-500 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрч байна гэж Хиагтын Шалган нэвтрүүлэн боомтын даргын орлогч Александр Третьяков хэлсэн байна.
Алтанбулаг-Хиагтын хилийн боомт 24 цагаар ажиллаж байгаа юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД