Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ажилтан бэлтгэх мэргэшүүлэх сургалт дууслаа

2014 оны 11 сарын 25

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Хууль сахиулахын их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ажилтан бэлтгэх мэргэшүүлэх сургалт  60 хоногийн хугацаанд Хууль сахиулахын их сургуульд хичээллэж өнөөдөр анхны төгсөгчид гэрчилгээгээ гардан авлаа.

 Гэрчилгээ гардуулах ёслолыг нээж Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж, Хууль сахиулахын их сургуулийн Тэргүүн дэд захирал Б.Бат-Эрдэнэ нар үг хэлж, албан хаагчдад  ажлын амжилт хүсэв.

 Энэ үеэр Хууль сахиулахын их сургуулийн Тэргүүн дэд захирал Б.Бат-Эрдэнэ Албан хаагчдын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, мэргэшүүлэх хамтын ажиллагаа илүү өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Танай байгууллагаас санаачилсан Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ажилтан бэлтгэх өөрийн гэсэн тэнхимтэй болох асуудлыг дэмжиж ажиллана. Одоогийн байдлаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ажилтан бэлтгэх дөрвөн жилийн хугацаатай  ангийг нээж хичээллүүлэх эрх зүйн орчин бүрдсэн хэмээн онцлов.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД