Эрүү шүүлтийн эсрэг элчин сайд нар томилогдлоо

2014 оны 11 сарын 25

ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг, Бодлогын дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ нар Эрүү шүүлтийн эсрэг Элчин сайдаар 2014-2016 онд ажиллахаар болов.

Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудыг эгнээндээ нэгтгэдэг "Ази Номхон Далайн Хүний эрхийн Форум" болон Англид төвтэй "Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ассоциаци" олон улсын байгууллагаас 2014-2016 онд Ази Номхон далайн бүсийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын дунд "Эрүү шүүлтийн эсрэг Элчин сайд" сонгож ажиллуулах тухай хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Бүсийн 21 хүний эрхийн үндэсний байгууллагаас шалгаруулалт хийж, хүний эрхийн 7 байгууллагын 11 төлөөлөгчийг сонгон шалгаруулахад манай улсаас дээрх ажилтнууд сонгогджээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД