Дуучин Л.Насанбуян бие даасан тоглолтоо хийнэ

2014 оны 11 сарын 25

Монгол Улсын филармоний гоцлол дуучин Л.Насанбуян  бие даасан анхны “Би...” тоглолтоо үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.

Тоглолтын талаар дуучин Л.Насанбуян, УГЗ Б.Ганбат, УГЗ, ая зохиогч Б.Долгион, Aррle production-ы захирал Б.Анхтуяа нар өнөөдөр мэдээлэл хийв. Дуучин Л.Насанбуян хэлэхдээ, “Тоглолтдоо өөрийн уран бүтээлээ хүргэхээс гадна Уитни Хьюстон, Женнифер Лопес, Келли Кларксон зэрэг дэлхийн алдартай уран бүтээлчдийн сэтгэлд хоногшсон дуунаас болон дэлхийн алдарт Чикаго мюзиклын хэсгээс жааз оркестртэй дуулж жинхэнэ амьд хөгжмийн хэмнэлийг мэдрүүлнэ. Үнэхээр сайхан тоглолт болно гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэв.

Тоглолтод удирдаач УГЗ Б.Ганбатын удирдлагад Баянмонгол жааз оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ, ҮДБЭЧ-ын бүжигчид, Монгол Улсын филармоний гоцлол дуучин Нарка, Мотив хамтлагийн дуучин Ганбаа зэрэг мэргэжлийн уран бүтээлчдээс бүрдэх томоохон баг бүрэлдэхүүн оролцох юм байна.

Энэ сарын 28-29-нд болох энэхүү тоглолтын тасалбарын 90 гаруй хувь нь үзэгчиддээ хүрээд байгаа аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД