Гэр хорооллын оршин суугчдын 50 хувь нь 2000 оноос хойш нүүж ирсэн гэв

2014 оны 11 сарын 25

Бэлчээрээ алдсан малчин амьжиргаанаасаа салж, ажлын байр хайж бүхэл бүтэн багаараа нүүсэн тохиолдол өнгөрсөн хавар гарчээ.
Увс аймгийн Бөхмөрөн суманд зэргэлдээ Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын 7-р багийн иргэд тэр чигээрээ суурьшихаар ирсэн нь “Дотоодын  дүрвэгсэд” ихсэж байгааг харуулж байна гэж “Байгаль эх” ТББ-ын тэргүүн Н.Наранцэцэг ярьж байна.

Азийн хөгжлийн банкны судалгаагаар гэр хорооллын оршин суугчдын 50 хувь нь 2000 оноос хойш нүүж ирсэн өрх болохыг тогтоожээ.

Эдгээр өрхүүд болон Улаанбаатар хотын орон гэргүйчүүдийн дийлэнх нь бэлчээргүйн улмаас малгүй болж амьжиргаагаа алдсан малчид байдаг юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД