Зориулалтын гүүр, гарцаар зорчихыг анхаарууллаа

2014 оны 11 сарын 25

Гол гатлахдаа зориулалтын гарцаар зорчихыг онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Энэ жил гол, нуур цөөрөмд живж амь насаа алдсан 99 тохиолдол бүртгэгдээд байна. Хамгийн сүүлд л гэхэд Дорнод аймагт  хоёр иргэн нуурын усанд живсэн гэсэн мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн.

Усны осол зөвхөн зуны улиралд гардаггүй. Голын ус зайрмагтсан байхад иргэд дээгүүр нь явсанаас цөмөрч амь насаараа хохирдог. Тиймээс гол гатлахдаа зориулалтын гүүр, гарцаар зорчихыг Онцгой байдлын ерөнхий газрын Цаг уур хариуцсан мэргэжилтэн анхаарууллаа

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД