Тахарын албаны даргаар М.Ичинноров томилогджээ

2014 оны 11 сарын 25

Хүний эрхийн хуульч гэгддэг М.Ичинноров Тахарын албаны Гэрч, хохирогчийг хамгаалах газрын даргаар томилогдож тангараг өргөсөн байна.

Иргэний хөдөлгөөнд нэгдэж, Иргэний хөдөлгөөний намд элсэж байсан тэрээр гэнэт МАН-д орж, Зүүний хүчний холбоонд элсэж багагүй шуугиан тарьсан удаатай.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчлагдах үед намаасаа гарлаа хэмээн хэвлэлийн хурал зарлан мэдэгдсэн. Тэрээр энэ удаа төрийн албан хаагч болсон байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД