Ёкозуна цолтон нэг жилд хамгийн багадаа 183 сая иенийн цалинг авдаг

2014 оны 11 сарын 25

Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос мэдэгдсэнээр, энэ жилийн бооцооны нийт үнийн дүн 2007 оноос хойшхи дээд түвшин буюу 432 сая иенд хүрчээ. Тус холбооноос Ёкозуна цолтой бөхөд нэг сард хоёр сая 820 мянган иенийн цалин олгодог аж.

Дээр нь дэмжигч байгууллагуудын өгдөг бооцооны шагнал, түрүү бөхийн шагнал, тусгай нэмэлт зэргийг тооцон үзвэл Ёкозуна цолтон нэг жилд хамгийн багадаа 183 сая иенийн цалинг авдаг аж. Үүнийг төгрөгт шилжүүлбэл 2.9 тэрбум төгрөг юм байна. Гэхдээ үүнд байгууллагуудын сурталчилгаа болон рекламд тоглосон гэрээний орлого зэрэг нь ороогүй аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД