Сэрэмжлүүлэг: Цаг агаарын шуурхай мэдээ

2014 оны 11 сарын 25

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна: Өнөөдөр Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.  Энэ өдөр баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл баруун болон төвийн нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Баян-Өлгийн нутаг, Увс, Завханы хойд хэсгээр 8-13 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 4-9 хэм хүйтэн, зүүн зүгийн нутгийн өмнөд болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 12-14 метр. 0-2 хэм хүйтэн байна

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 хэм хүйтэн, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 854 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2014 оны 11 дүгээр сарын 26-наас 2014 оны 11 дүгээр сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 26-нд зүүн зүгийн нутгаар, 29-нд зарим газраар цас, 27-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 28-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 26-нд говь талын нутгаар, 27-28-нд Алтайн салбар уулс, Арцбогдын өвөр хоолойгоор, 29-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 21-26 хэм , өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 26-нд нутгийн зүүн хагаст, 29-нд нутгийн баруун хагаст хүйтэрнэ.

ЭХ сурвалж: Ус цаг уур орчны шинжилгээний газар

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД