Эмэгтэйчүүдийн үндэсний супер лигийг хийхээр болжээ

2014 оны 11 сарын 24

МҮСБХолбоо эмэгтэй сагсан бөмбөгчдөө дэмжин эмэгтэйчүүдийн Үндэсний супер лигийг хийхээр болж баг, тамирчид ч бэлтгэлээ нямбайлан хангаж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн Үндэсний супер лигийг 12-р сарын 1-ний өдрөөс Спортын төв ордонд албан ёсоор эхлэхээр тэмцээний тов зарлагдлаа.

Сүүлийн жилүүдэд орхигдоод байсан эмэгтэй сагсан бөмбөгчдийн хамгийн том лиг Эмэгтэйчүүдийн Спрайт лиг байсан бол тэд ийнхүү өөрсдийн супер лигтэй болж өөрсдийн ур чадвар, авхаалж самбаагаа дайчлан тоглон үзэгчдээ баясгах дээд түвшний лигтэй боллоо.  Азийн XVII дахь удаагийн наадмын шилдэг 8-д багтсан Эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн бүх тамирчид Спрайт лигийн тамирчид байсан нь эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн хөгжилд Спрайт брэндийн оруулсан үнэтэй хувь нэмэр гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.

Мөн эмэгтэйчүүдийн Үндэсний супер лиг эхлэх болсонтой холбогдуулан бүх тамирчдын хурал 2014/11/24-ний 18.00 цагт Спортын төв ордонд болохюм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД