Явган хүний хамгийн урт гүүр байгуулжээ

2014 оны 11 сарын 24

Дэлхийн явган хүний хамгийн урт дүүжин гүүр Австрид нээгдлээ.

Тус улсын баруун нутгийн Ройтте хотын дарга болон барилгын компанийн албаны хүмүүс 406 метр урт “Highline 179” дүүжин гүүрний нээлтийн ёслолд оролцжээ.

 115 метр өндөрт орших энэ гүүрнээс хүмүүс Австрийн Альпын нурууны үзэсгэлэнт байгалийг харах боломжтой.

Дэлхийн явган хүний хамгийн урт дүүжин гүүр гэсэн Гиннесийн дэлхийн дээд амжилтыг одоогоор Японы Оита мужийн Коконоэ “Юмэ” дүүжин гүүр эзэмшиж байгаа юм.

Гэхдээ Австрийн энэ гүүр үүнээс 16 метр урт аж.

“Highline 179”-ийг удахгүй явган хүний хамгийн урт дүүжин гүүрээр Гиннесийн номд бүртгэж авна гэж австричууд найдаж байна.

Энэ гүүрээр жил бүр 100 мянган хүн гарна гэж тус хотын оршин суугчид таамаглаж, үүнийг жуулчдын анхаарлыг татах нэг шинэ газар болно гэж үзэж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД