Агаарыг ус болгон хувиргадаг төхөөрөмж бүтээжээ

2014 оны 11 сарын 24

Унадаг дугуйгаар явах үед их хэмжээний энерги зарцуулж, тэр хэмжээгээр ам цангах нь их байдаг аж. Тиймээс унадаг дугуйнд зориулсан нэгэн сонирхолтой нэмэлт төхөөрөмжийг Kristof Retezbr гэгч эрхэм зохион бүтээжээ. Уг төхөөрөмж нь таныг унадаг дугуйгаа унаад явж байхад агаарыг ус болгон хувиргах юм байна. Эрхэм та дугуй унаж байхдаа нэмэлт цэвэр ус авч явах ямар ч  шаардлагагүй, хүссэн үедээ өөрийн дугуйн “үйлдвэрлэсэн” усыг уугаад аяллаа цааш үргэлжлүүлэх боломжтой.

Унадаг дугуй урагш хөдлөх үед уг төхөөрөмж рүү агаарын урсгал орно. Уг агаараас чийгшлийг нь ялгаснаар доор хэсэгт байрлах сав руу ус болон орох аж. Мэдээж таны явж буй орчны агаарын чийгшлээс хамаарч хэр хэмжээний ус гарах нь тодорхойлогдоно. Энэхүү төхөөрөмжийн үнэ 25-40 ам.доллар байх ба тун удахгүй үйлдвэрлэлд шилжүүлэхээр төлөвлөж байгаа гэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД