Чингис хааны хөшөө Монголдоо ирнэ

2014 оны 11 сарын 24

ОХУ-ын Буриад улсын уран бүтээлч Даши Намдаковын бүтээл "Чингис хаан"-ы хөшөө нь өдгөө Лондон хотын төвд байрлах Гайд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бий. Өвөрмөц, уран дүрслэл бүхий энэхүү бүтээлийг Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан урласан аж. 4.8 метрийн өндөртэй энэхүү хүрэл хөшөөний бүтээлч Даши Намдаков ярихдаа “Чингис хаан бол суут хүн бөгөөд гайхалтай дайчин хүн байсан. Тиймээс ч тэрхүү шинж чанарыг нь хөшөөгөөрөө дамжуулан илэрхийлэхийг зорьсон” гэжээ. Мөн хөшөөний дотор талд Монгол нутгийн шорооноос хийсэн тухайгаа ч ярьсан байна. 

Түүний бүтээлүүд 1.5 сая ам долларын үнэ хүрдэг бөгөөд "Чингис хаан"-ы хөшөөг 2 сая ам доллараар "Ажнай" группийн Д.Бат-Эрдэнэ худалдан авч эх орондоо авчрахаар болжээ. Даши Намдаковын уг бүтээл нь Их Майдар цогцолборын нэгэн гол бэлгэдэл байх тухай мэдээлэл ч цацагдаад буй. Юутай ч Эзэн Богд Чингис хааны хөшөө эх орондоо залрах бололтой.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.130.61 Hun uuriinhuu munguur yu hiigee irgedees asuuhgui shuu dee. Bat-Erdene tand bayarlaa. Mongol nutagtaa Chingisiin hushuu tabtai morilog.
183.81.169.59 2 сая доллораар 1 хөшөө авахын оронд монгол оронд 100 цэцэрлэг барьсан нь дээр биш үү Бат-Эрдэнээ ? тэгвэл та 100 цэцэрлэгт 20000 хүүхдийг хүмүүжүүлж, 40000 эцэг эх ажилтай болж мөн их буян үйлдэж, та диваажинд залрах болно. гэрээгээ эргэж харвал ямар вэ?