”Ногоон хотын хөгжлийн төлөө” уралдаанаа дүгнэлээ

2014 оны 11 сарын 23

Сүхбаатар аймгийн болон Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газраас өнгөрсөн хавар зарласан "Ногоон хотын хөгжлийн төлөө" уралдаанаа дүгнэж Төрийн банкны Сүхбаатар салбар, "Нийтлэг үйлчилгээ" ОНӨҮГ, Ус цаг уур, орчны шинжилгээний алба эхний гурван байранд шалгарч хамт олноороо ОХУ-ын Улаан-Үд хотод аялах эрхээр шагнажээ.

Аймгийн ҮХАА-н газар, "Сүхбаатартохижилт" ОНӨҮГ тусгайбайранд шалгарч 5ажилтнаа ОХУ-д аялах багт багтаахаар болсон байна.
"Ногоон хотын хөгжлийн төлөө" аяны хүрээнд Ахмадын болон Дөрвөлж толгойн цэцэрлэгт хүрээлэн, 5 дугаар тойргийн авто замын дагуу 8000 гаруй мод тарьж, 1200 квадрат метр газрыг зүлэгжүүлэхэд 170 гаруй сая төгрөг зарцуулсан байна.
Аймгийн Байгаль орчны газар мэргэжлийн 2 байгууллагатай хамтран модны ургалтын байдалд мониторинг хийхэд 85,4 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Бүхнийтээр мод тарих намрын өдрөөр 5 дугаар тойрог замын дагуу 864 модыгнөхөнтарьж, цэнэг усалгаа хийж, өвөлжүүлэх ажлыг зохион байгуулжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД