11 дүгээр сарыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилэх сар болгожээ

2014 оны 11 сарын 23

Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музей энэ 11 дүгээр сарыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх сар болгон зарлажээ.

Тус музей нь 2000-аад үзмэрийн сантай, түүх, байгаль, угсаатныгэсэн 3 ангиллаар нийтдээ 9 танхимаар үзмэрээ дэлгэн иргэддээ үзүүлдэг байна.
Дарьганга дарханы нүдний ур, гарынур, ухааны урыг гайхамшигтай харуулсан дан болон давхар цохилттой хосгүй үнэт Дарьганга хийцийн мөнгөн эдлэл, ястан угсаатны хувцас хэрэглэл, эдлэл,  шашны зан үйлийн болон хүрэл, чулуун зэвсгийн үеийн дурсгал, хүн чулуун хөрөг, цэрдийн галавын үед хамрагдах хирсний дунд чөмөгний яс зэрэг үнэт, ховор нандин үзмэрүүд хол ойроос очсон хүмүүсийн харааг булааж, сэтгэлийг баясгаж байдаг.
ССАЖЯ-ны сайдын багцаас 154 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар  музейн барилгын дээвэр, гадна талын засварыг  энэ зун хийж дуусгажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД