Газар хөдөлсний улмаас 39 хүн бэртжээ

2014 оны 11 сарын 23

Бямба гарагт Японд 6,8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас гэмтэж бэртсэн хүний тоо 39 болсон тухай тус улсын Цагдаагийн ерөнхий газар мэдээлжээ. Цагдаа нарын мэдээлснээр, долоон хүний биеийн байдал хүнд байна.

Байгалийн гамшгийн улмаас 57 хүн гэмтэж бэртсэн гэж Японы хууль сахиулах байгууллага урьд нь мэдээлж байжээ.

Японд 6,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт бямба гарагийн орой болсон байна. Тус улсын Цаг уурын удирдах газрын мэдээлснээр, газар хөдлөлтийн төв нь Нагано мужийн нутаг дэвсгэрт 10 км гүнд байжээ.

Энэ оны есдүгээр сард оргилж, улмаар 50 гаруй хүн амиа алдсан, Нагано мужийн ойролцоо оршдог Онтакэ галт уул газар хөдлөлтийн үеэр идэвхжээгүй байна.

Байгалийн гамшгийн улмаас Нагано мужийн Хакуба суурингийн хэд хэдэн байшин эвдэрч сүйджээ. Аврагчид нурангинд даруулсан хүмүүсийг бүгдийг нь аварч чадсан байна. Нийт 21 хүн аварснаас хоёр нь хөнгөн бэртжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД